- Язык:
Монгольский (Монгол)
- Автор:
Онон Чинбаяр
Кредо
Яруухан гэрэлтэх цэцэрлэгтээ би
Ялсан баатар шиг гялалзаж явахдаа,
Хаанаас ирснээ би мэдээгүй...
Хаашаа явахаа ч бас мэдэхгүй ээ.
Сарнай цэцгийн сайхнаас залхаж
Саруулхан үзэсгэлэнд би автана.
Санагалзаж ядарсан сэтгэл минь
Санаж бодоогүй амар амгаланг хүснэ.
Өвчтэй хэдийн үхлийн өмнө би
Өнчин сүүдрийн бүжиг эргэх юун.
Агсам галын улайрах ид шид
Агшин бүрийн нууцаар би амьдарна.
Харанхуй шөнийн сүүдэр, нарны гэрэл,
Хорвоогийн бүх зүйл надад нээлттэй.
Энгүй уудам, ялгуусан огторгуйд
Энхрийхэн гараг, эрхэс сүүмэлзэнэ.
Эрүүл бус ухаан би хайсангүй ээ,
Эргэн санахуйд, хаашаа л явна даа.
Орчлонгийн одод оддоо озохуйд,
Омголон сэтгэл хүслийн галаар дүрэлзэнэ.
Бахдам сайхан гоо үзэсгэлэнгийн өмнө
Баяр хөөр, хуурын аялгуу эгшиглэнэ.
Гэгээхэн дүртэй, гэрэлт цагаахан цэцэгс
Гэмгүйхэн сүнс мэт хэлхэлдэн хэн байсан.
Хан тэнгэрийн эцэс үгүй агаарт уусаж,
Халуухан зүрхнийхээ гайхамшигт итгэсэн.
Хаа ч хамаагүй оршин буй хэдий ч
Хамаг бүхэнд нойроо би бэлэглэнэ.
Ам ангайн үзэсгэлэн гоог биширсэн ч
Амьд сэрүүн цагтаа агуу хүчирхэг явсан.
Эгнэгт хоосон эрхэмсэг оршихуйн дээр
Эгшиг яруухан солонго татах болно.
Ялсан баатар шиг гялалзаж явахдаа,
Хаанаас ирснээ би мэдээгүй...
Хаашаа явахаа ч бас мэдэхгүй ээ.
Сарнай цэцгийн сайхнаас залхаж
Саруулхан үзэсгэлэнд би автана.
Санагалзаж ядарсан сэтгэл минь
Санаж бодоогүй амар амгаланг хүснэ.
Өвчтэй хэдийн үхлийн өмнө би
Өнчин сүүдрийн бүжиг эргэх юун.
Агсам галын улайрах ид шид
Агшин бүрийн нууцаар би амьдарна.
Харанхуй шөнийн сүүдэр, нарны гэрэл,
Хорвоогийн бүх зүйл надад нээлттэй.
Энгүй уудам, ялгуусан огторгуйд
Энхрийхэн гараг, эрхэс сүүмэлзэнэ.
Эрүүл бус ухаан би хайсангүй ээ,
Эргэн санахуйд, хаашаа л явна даа.
Орчлонгийн одод оддоо озохуйд,
Омголон сэтгэл хүслийн галаар дүрэлзэнэ.
Бахдам сайхан гоо үзэсгэлэнгийн өмнө
Баяр хөөр, хуурын аялгуу эгшиглэнэ.
Гэгээхэн дүртэй, гэрэлт цагаахан цэцэгс
Гэмгүйхэн сүнс мэт хэлхэлдэн хэн байсан.
Хан тэнгэрийн эцэс үгүй агаарт уусаж,
Халуухан зүрхнийхээ гайхамшигт итгэсэн.
Хаа ч хамаагүй оршин буй хэдий ч
Хамаг бүхэнд нойроо би бэлэглэнэ.
Ам ангайн үзэсгэлэн гоог биширсэн ч
Амьд сэрүүн цагтаа агуу хүчирхэг явсан.
Эгнэгт хоосон эрхэмсэг оршихуйн дээр
Эгшиг яруухан солонго татах болно.
Перевод стихотворения Николая Гумилёва «Credo» на монгольский язык.